Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг тоглогчоор С.Мөнхтулга, шилдэг дасгалжуулагчаар Д.Нанжид тодров

Энэхүү "Хөх бэлтрэгнүүд" баг дээрх фестивалийн бэлтгэл болгож, энэ сарын 20-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох "Нэг зам, нэг бүс" олон улсын тэмцээнд оролцов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг тоглогчоор С.Мөнхтулга, шилдэг дасгалжуулагчаар Д.Нанжид тодров
Шилдэг тоглогчоор С.Мөнхтулга, шилдэг дасгалжуулагчаар Д.Нанжид тодров. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг БНХАУ-ын Бээжин хотод ирэх есдүгээр сарын 4-11-нд болох Азийн хөл бөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд оролцохоор очоод байгаа билээ.

Энэхүү "Хөх бэлтрэгнүүд" баг дээрх фестивалийн бэлтгэл болгож, энэ сарын 20-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох "Нэг зам, нэг бүс" олон улсын тэмцээнд оролцов.

Энэ үеэр шилдэг тоглогчоор багийн С.Мөнхтулга, шилдэг дасгалжуулагчаар Д.Нанжид тодорчээ.

Шилдэг дасгалжуулагч Д.Нанжид

Шилдэг тоглогч С.Мөнхтулга

Тэд тус фестивальд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Макау, Гуам, Умард Марианы арлуудын шигшээ багтай өрсөлдөнө.

Багийн менежерээр МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллаж байна.

Хуваалцах