Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолбор босгоно

Манжийн дарлалын үед улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайхран тэмцсэн монголын сайн эрсийн гавьяаг үнэлж, нийтэд сурталчилан таниулах зорилгоор шилийн сайн эрсийн хөшөөт цогцолборыг Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Шилийн Богд хайрхнаас долоон км зайтай босгох гэнэ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолбор босгоно
Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолбор босгоно. Зураг: МҮОНРТ

Манжийн дарлалын үед улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайхран тэмцсэн монголын сайн эрсийн гавьяаг үнэлж, нийтэд сурталчилан таниулах зорилгоор шилийн сайн эрсийн хөшөөт цогцолборыг Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Шилийн Богд хайрхнаас долоон км зайтай босгох гэнэ. Хөшөө дурсгал, цогцолборыг босгох гурван жилийн хугацаатай энэ төслийг “Хөх тэнгэрийн зам” ХХК санаачилсан бөгөөд зураг төслөө гарган бүтээн байгуулалтаа эхлэхэд бэлэн болжээ. Хөшөөт цогцолбор дээрхи эхний хөшөө нь 16 хөтөлгөө морьтой шилийн сайн эрс нар, сар, гал дээр цуглаж буйгаар хийгдэнэ. Түүнчлэн гадаад, дотоодын аялагчдад зориулан Улаанбаатар хот-Сүхбаатар, Шилийн Богд-Талын агуй, Торой Бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо гэсэн нар зөв тойрсон аяллын маршрут гаргасан байна. Бас Шилийн Богд орчмын 7.5 га газарт ойн зурвас татах эко төлөвлөгөө гаргасан байна.

Хуваалцах