Шинэ арслангийн цолны найр энэ сарын 30-нд болно
Энэ жилийн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цолд хүрсэн Хан Хэнтий нутгийн хүү "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх Э.Оюунболдын цолны
Мэдээллийн алба

Энэ жилийн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цолд хүрсэн Хан Хэнтий нутгийн хүү "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх Э.Оюунболдын цолны хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 30-нд "Скайресорт"-д болох гэж байна.
Тэрбээр намрын барилдаануудад барилдаж "Намрын нээлт" болон Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн барилдаануудад түрүүлсэн амжилттай энэ жилийн гараагаа эхлүүлээд байгаа билээ. Хамгийн сүүлд болсон начин цолны хүндэтгэлийн барилдаанд залуу арслан багахан гэмтлийн улмаас зодоглоогүй. Харин нутгийн ах начин Б.Одхүүд дэвжээний бөхчүүдийн хамтаар хүндэтгэл үзүүлж, барилдаан үзээд гарсан билээ.


















