Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шинэ гоцлоочтой “Хунт нуур” (фото)

Эрхэм уншигч та бүхэнд шинэ ханхүү, хунтай “Хунт нуур” бүжгэн жүжгийн зарим зургаас хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ гоцлоочтой “Хунт нуур” (фото)
Шинэ гоцлоочтой “Хунт нуур” (фото). Зураг: МҮОНРТ

П.И.Чайковскийн "Хунт нуур" балет энэ сарын 9-нд ДБЭТ-т тоглогдсон. Тус бүжгэн жүжгийн Зигфридийн дүрд тус театрын залуу гоцлооч Ө.Мөнхжин анх удаа тоглосон бол Одетта, Оделлиагийн дүрийг М.Нандинцэцэг бүтээсэн. Ийн тус театрын балетын гоцлоочдын эгнээг залуу авьяаслаг уран бүтээлчид өргөжүүлэн тэлсэн билээ. Эрхэм уншигч та бүхэнд шинэ ханхүү, хунтай “Хунт нуур” бүжгэн жүжгийн зарим зургаас хүргэж байна.

Дашрамд дуулгахад, Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос эхлэн ДБЭТ-т театрт ажиллаж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд “Щелкунчик” балетын Принц, “Хунт нуур” балетын Па-де-труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хааны дүрийг бүтээсэн чадварлаг залуу уран бүтээлч юм. Түүнчлэн Ө.Мөнхжин ОХУ-д суралцаж байх хугацаандаа “IBCC-2017” балетын тэмцээнд оролцож тусгай байр, өнгөрсөн сард ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Хуваалцах