“Шинэ жил”-ийн шилдэг аялгуу эгшиглэнэ
Шинэ жилийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Морин хуурын чуулга “The SOUND of WINTER” нэртэй шинэ жилийн сонгодог гайхамшигт хөгжмүүдийн тоглолтоо монгол түмэндээ толилуулахаар бэлтгэлээ базааж байна.
Мэдээллийн алба

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Тeатрын тайзнаа энэ сарын 17-ны өдөр тоглогдох энэхүү тоглолтонд П.И.Чайковский, Д.Д.Шостакович, Ф.Шопен, А.И.Хачатурян зэрэг XVIII - XIX зууны үеийн нэрт хөгжмийн зохиолчдын вальсууд, шедеврүүд эгшиглэхээс гадна европ төдийгүй Азийн ард түмний сонсох дуртай орчин үеийн шинэлэг бүтээлүүд эгшиглэх юм.