Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шинэ мянганы 15 яруу найрагчидтай баг замдаа гарлаа

“Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн фестиваль есдүгээр сарын 6-10-нд болох юм. Тус фестивалийг “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл зохион байгуулж байгаа бөгөөд фестивальд оролцогчид өнөөдөр Хэнтий аймгийг зорьж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ мянганы 15 яруу найрагчидтай баг замдаа гарлаа
Шинэ мянганы 15 яруу найрагчидтай баг замдаа гарлаа. Зураг: МҮОНРТ

“Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн фестиваль есдүгээр сарын 6-10-нд болох юм. Тус фестивалийг “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл зохион байгуулж байгаа бөгөөд фестивальд оролцогчид өнөөдөр Хэнтий аймгийг зорьж байна. Өнгөрсөн жил Дорноговь аймагт зохиогдож байсан тус үйл ажиллагаа энэ жил ийнхүү Их хааны нутагт болох ажээ. Мөн яруу найрагчид аян замдаа Гүн Галуутай нуур, Нүүрэнтэйн дэнж дэх их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн бууринд хүндлэл үзүүлэж, шүлэг унших юм. Энэхүү арга хэмжээнд Өвөрмонгол, Герман, АНУ зэрэг долоон орны төлөөлөгчид оролцохоор ирсэн бол Монголоос “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, Ж.Мөнхбат тэргүүтэй 15 яруу найрагч оролцох ажээ.

Хуваалцах