Шинэ цолтнуудын цолны найр болж байна
2015 оны улсын их баяр наадмаар шинээр начин цол хүртсэн бөхчүүд намрын энэ өдрүүдэд цолны мялаалга наадмаа ээлж дараалан хийцгээж байна.
Мэдээллийн алба

2015 оны улсын их баяр наадмаар шинээр начин цол хүртсэн бөхчүүд намрын энэ өдрүүдэд цолны мялаалга наадмаа ээлж дараалан хийцгээж байна. Өчигдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын начин Шоовдойхүүгийн бага хүү улсын начин Ш.Шинэбаяр цолны найр боллоо.
Хамгийн эхэнд буюу есдүгээр сарын 24-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Монгол Улсын залуу начин Э.Дашийн цолны найр "Чингис зочид" буудлын ресторанд болсон.
Тэгвэл дараа нь есдүгээр сарын 27-нд Увс аймгийн Түргэн сумын харьяат, Шонхор олимп дээд сургуулийн бөх, Монгол Улсын начин Д.Энхбаярын цолны найр болсон юм. Аравдугаар сарын 3-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, улсын шинэ начин Г.Баасандорж цол хүртсэн баяраа гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутаг усны олонтойгоо хуваалцсан юм.


















