Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шинэ үе”-ийн “Буйд нутаг”

Тус бүтээл энэ сарын 26-ныг дуустал Соёлын төв өргөөний тайзнаа 20:00 цагт тоглогдоно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ үе”-ийн “Буйд нутаг”
“Шинэ үе”-ийн “Буйд нутаг”. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшн ээлжит тэсрэлтээ хийж, Дорнын Шескпир гэгддэг Хятадын нэрт зохиолч Цао Юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжгийг монголынхоо тайзнаа найруулан тавьж энэ сарын 18-наас үзэгчдэд хүргэсэн.

“Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар, продюсерээр “Шинэ үе” продакшны захирал, гавьяат жүжигчин Н.Ариунболд нар ажилласан. Тус жүжгийн гол дүрд, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Н.Ариунболд, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Оюунтуул, Х.Бат-Ундрал, жүжигчин Б.Баяржавхлан нар тоглосон юм.

Тус бүтээл энэ сарын 26-ныг дуустал Соёлын төв өргөөний тайзнаа 20:00 цагт тоглогдоно.

Хуваалцах