Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Шинэ үе"-ийн шинэ кино нээлтээ хийнэ

“Шинэ үе” продакшны дэлгэцийн тав дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кинонд өнөө

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шинэ үе"-ийн шинэ кино нээлтээ хийнэ
"Шинэ үе"-ийн шинэ кино нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Шинэ үе” продакшны дэлгэцийн тав дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кинонд өнөө цагт өнгө мөнгө, албан тушаал, эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ.

Монголын хошин урлагийн уран бүтээлчдийн ахмад болон залуу уран бүтээлчид оролцон тоглосон тус инээдмийн кино өнөөдөр нээлтээ хийхээр товоо зарлажээ.

Киноны найруулагчаар “Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо ажилласан бөгөөд зохиолыг МУСТА Б.Энхээ бичсэн байна.

Гол дүрүүдэд Ц.Ганбаяр /МУСТА/ Б.Отгонтуяа /МУСТА/, Т.Билгүүн /МУСТА/, Х.Отгонтунгалаг /МУСТА/, Н.Ариунболд /МУГЖ/, Ж.Оюундарь /МУГЖ/ нар тоглосон бол киноны дууг "Мөнхийн реп" хамтлагийн дуучин Лхагваа болон "Шинэ үе" продакшны захирал Бооёо нар хамтран дуулжээ.

Хуваалцах