Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шинэ Яармагийн цом-2015” тэмцээний фото

“Шинэ Яармагийн цом-2015”-ын өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаагаа амжилттай болж өндөрлөлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ Яармагийн цом-2015” тэмцээний фото
“Шинэ Яармагийн цом-2015” тэмцээний фото. Зураг: МҮОНРТ

“Шинэ Яармагийн цом-2015”-ын өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 10 байгууллагын 23 багийн 350 гаруй тамирчин оролцсон бөгөөд “Шинэ Яармаг” клубын үйл ажиллагааг сурталчлах, хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээний тоог нэмэгдүүлэх зорилгоор тус клубыг үүсгэн байгуулагч Н.Нэргүйн нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Энэхүү тэмцээн цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулах юм байна.

Тэмцээнд Монголын хүүхдийн хөлбөмбөгийн лиг, УАШТ, “Дуулиан 2020” тэмцээний эхний байрын төлөө өрсөлддөг шилдэг багууд өрсөлдсөн нь сонирхолтой, өрсөлдөөнтэй болгожээ.

Хөвгүүдийн 13 насны ангилалд нийт 8 баг өрсөлдөж, С.Самдан ахлагчтай “Мазаалай 52” клубын баг тэргүүлж, Б.Мөнхжаргал ахлагчтай Баянзүрх дүүрэг, Э.Алтангэрэл ахлагчтай “Арвис” клуб удаалав. Хамгийн холоос Төв аймгийн “Төв ургац” баг оролцож, хэсгээс шалгарахад тун ойрхон амжилт үзүүлсэн байна.

Хөвгүүдийн 11 насны ангилалд А.Мэнд-Амар ахлагчтай “Арвис” клуб цомын эзнээр тодорч, мөнгө, хүрэл медалийн эзнээр Баянзүрх дүүрэг, “Хүчит чулуут ДМЮ” клубын багууд шалгарчээ.

Охидын 15 насны ангилалд 5 баг тойргийн журмаар өрсөлдсөнөөс Б.Маналжав ахлагчтай “Хан-Уул 41” баг тэргүүлж цомын эзнээр тодорсон бол хоёр, гуравдугаар байрт Баянзүрх дүүрэг, “Туулын том тулнууд” баг шалгарсан юм.

Харин охидын 13 насны ангилалд “Хан-Уул 41”, “Шинэ Яармаг” баг хоёр удаа тоглож, тус бүрт тооны харьцаа 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор 4:2 харьцаагаар “Хан-Уул 41” баг тэргүүлэв.

Хуваалцах