Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шинийн найманд ном хурна

Тус сар шинийн хуралдааныг “Нандин үндэс” ТББ-аас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хурал даган баясагчид тасалбараа 15 мянган төгрөгөөр авах ажээ. Номын буянд даган баясах сүсэгтэн олон тавгийн идээ, даллаганы уутаа авч очих бөгөөд тусгайлан бэлдсэн заслын рашаан, утл

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинийн найманд ном хурна
Шинийн найманд ном хурна. Зураг: МҮОНРТ

Ирэх II сарын 7 буюу шинийн наймны билэгт сайн өдөр “Аса” циркт ном хурахаар болжээ. Тус хурлаар нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна. Эдгээр номуудыг хурснаар нас, буян, заяа, хийморь дэлгэрч, барцад саад амирладаг аж. Тус сар шинийн хуралдааныг “Нандин үндэс” ТББ-аас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хурал даган баясагчид тасалбараа 15 мянган төгрөгөөр авах ажээ. Номын буянд даган баясах сүсэгтэн олон тавгийн идээ, даллаганы уутаа авч очих бөгөөд тусгайлан бэлдсэн заслын рашаан, утлага, даллага авах арвай будааг сүсэгтнүүдэд хүртээх юм байна.

Хуваалцах