Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян Хэнтий аймагт эхэллээ

“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян Хэнтий аймагт эхэллээ
“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян Хэнтий аймагт эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ.

2024 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах уг аяны хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн гарааны бизнес эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн гаргаж Чингис хотын иргэдэд үзүүлж сонирхуулж байна.

Бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, орон нутгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны бодлого, судалгаанд үндэслэн шийдвэрлэх, үндэсний, бүс, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аянг өрнүүлж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах