Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ширээтийн суурин”-д “саатаарай”

Б.Оролзод Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул бөгөөд өдгөө сумандаа ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ширээтийн суурин”-д “саатаарай”
“Ширээтийн суурин”-д “саатаарай”. Зураг: МҮОНРТ

Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Оролзод “Ширээтийн суурин” нэртэй яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. Тэрбээр 2009 онд “Шүлэгтэй навчис” яруу найргийн түүврээ хэвлүүлж байсан билээ.

Б.Оролзод Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул бөгөөд өдгөө сумандаа ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байна.

“Ширээтийн суурин”-гийн дээжээс хүргэе.

Оюунгоо

Миний хайрын нулимсыг
Мөнгөн жүнзэнд дүүргэж сөгнөчихөөд
Мандахын нарнаар зүүднээс хулжсан
Мартахын аргагүй Оюунгоо минь
Маргаашийн нарнаар инээд тодруулаад
Мөнхийн хайраа зүүдлэн сэрнэ дээ
Хайр, хайрын дээдийг
Харам, харамаар дутуу амталчихаад
Халгисан сэтгэлийн минь наранд халууцсан
Хайлан хайр Оюунгоо минь
Хаврын шувуудын дуунд уяраад
Хэзээ мөдгүй эргээд ирнэ дээ
Миний зүрхний дууг
Мэлмэрэн сонсож зөндөө уярчихаад
Мөрөөдөл чандын мананд төөрсөн
Мөнхийн хайр Оюунгоо минь
Мойль хархан нүдээрээ ширтээд
Мөрийг минь дэрлээд санаа алдана даа

Хуваалцах