Ширэн бээлийтнүүд Бакугийн татамид хүч үзнэ
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээндээ оролцохоор Азербайжаны нийслэл Баку хотноо очоод байна. Тэмцээн энэ сарын 16-25-нд болох бөгөөд жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод олимпийн эрх олгох юм.
Мэдээллийн алба

Энэ удаагийн тэмцээнд 52 кг-ын жинд Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар тулалдах юм.
Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, бэлтгэл хангагчаар Б.Мишээлт нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.