Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ширэн бээлийтнүүд маргааш аваргаа тодруулна

Тэмцээн өнгөрсөн даваа гарагт Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн бөгөөд хот, хөдөөгийн 31 байгууллагын 200 орчим тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширэн бээлийтнүүд маргааш аваргаа тодруулна
Ширэн бээлийтнүүд маргааш аваргаа тодруулна. Зураг: МҮОНРТ

Ази тивийн хошой аварга Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ маргааш өндөрлөнө. Тэмцээн өнгөрсөн даваа гарагт Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн бөгөөд хот, хөдөөгийн 31 байгууллагын 200 орчим тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж буй.

Жин тус бүрийн медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорсон бөгөөд хүрэл болон алтан медалийн төлөөх тулаан өнөөдөр 14:00, маргааш 12:00 цагаас эхэлнэ. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

Хуваалцах