Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ширэн бээлийтнүүдэд олимпийн тэтгэлэг гардууллаа

Мөн тамирчдын цаашид оролцох тэмцээн, бэлтгэлийн талаар санал солилцсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширэн бээлийтнүүдэд олимпийн тэтгэлэг гардууллаа
Ширэн бээлийтнүүдэд олимпийн тэтгэлэг гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар нар Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй боксын тамирчин, багш дасгалжуулагчдыг хүлээн авч, олимпийн тэтгэлэг гардууллаа.

Мөн тамирчдын цаашид оролцох тэмцээн, бэлтгэлийн талаар санал солилцсон юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийг өргөлт, буудлага, боксын спортын 17 тамирчин хамрагдаж байгаа юм.

Хуваалцах