Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ

Боксын “Рио-2016” олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод өчигдөрөөс 25-нд болно. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын боксын холбоо /AIBA/-ны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ шүүгчээр оролцохоор боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ
Ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Боксын “Рио-2016” олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод өчигдөрөөс 25-нд болно. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын боксын холбоо /AIBA/-ны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ шүүгчээр оролцохоор боллоо. Тэрбээр энэ онд болсон Ази, номхон далай, Европын бүсийн олимпийн эрхийн тэмцээнүүдийг дэнсэлсэн билээ.

ОУБХ эдгээр тэмцээн болон ДАШТ-д хэрхэн ажилласан ур чадварыг нь харгалзан “Рио-2016”-д оролцох шүүгчдээ тодруулна. Манай шүүгчид олимпийн наадмыг шүүх эрх авах боломж байгаа нь мэдээж.

Сонирхуулахад чанар чансаа, нэр хүндээрээ бага дэлхийн аварга хэмээн үнэлэгддэг тус тэмцээнд манай улсаас 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар хүч үзнэ.

Хуваалцах