Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шивээс хэмээх гангарааны урлаг...

Хуучны нэгэн шог яриа байдаг. Шивээстэй хүн шивээсгүй хүнээс юугаараа ялгаатай вэ? гэвэл шивээсгүй хүнд шивээс байхгүй байх нь шивээстэй хүнд огт хамаагүй гэжээ...

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут

Шивээс гэгч урлаг мөн үү... Хүний бие дээр дүрслэлийн гайхамшгийг харуулдаг шивээсийг үнэхээр урлаг хэмээн үзэхээс аргагүй... Учир нь биедээ шивээс хийлгэх нь залуусын нэг төрлийн гангараа болсон төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжөөд байгаа нь нууц биш. Энэхүү цаг үеээ даган улам хурдтай хөгжих болсон шивээсний талаар цөөн баримт, зөвлөмжийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Шивээс гэж юу вэ...

Шинжлэх ухааны хэлээр бол арьсны дерма буюу жинхэнэ давхрын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисны хуримтлал хиймлээр үүссэнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэнэ.

Шивээсний түүхийг товчхон...

Шивээсийг Палеолитийн үеэс буюу МЭӨ эртний Египет, Грек, Ром, Африк, Өмнөд Америк болон Европ, Япон гэхчилэн дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн өвөрмөц арга барил, өв соёлын уламжлалын дагууд үйлдсээр ирсэн түүхтэй гэдэг. “Tattoo” гэдэг үг нь эртний Тайтигийн “tatau” гэсэн үгнээс гаралтай ба энэ нь “биен дээрх тамга, мэнгэ” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Мөн эртний индианчууд ч өөрсдийн овгийн билэгдэл болгож шивээс хийлгэдэг байжээ.

Охид, залуус маань шивээсээр гангарах дуртай болжээ. Өөрт зохисон шивээс чамин бас содон харагддаг.

Хэрэв та шивээсээр гангарахыг хүсч байгаа бол юуны түрүүнд хийлгэх гэж байгаа шивээсэндээ үнэнч байж чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Түр зуурын хүсэл сонирхолдоо хөтлөгдөн шивээс хийлгэснийхээ дараагаар "арилгачихна л биз" гэж бодож байгаа бол том эндүүрэл. Шивээсийг арилгахад анх хийлгэснээс илүү өндөр зардалтай бөгөөд шивээс ямар нэг ул мөр, тэмдэггүйгээр 100% арилна гэж хэзээ ч байдаггүй гэнэ.

Охид залуус ихэвчлэн бусдыг даган дуурайх дуртай, сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, тогтвор муутай, холбиромтгой насандаа шивээсийг илүү их сонирхдог. Тухайн цаг үетэйгээ хєл нийлүүлэн алхах гэсэн сонирхолдоо хөтлөгдөн жижиг, этгээд содон шивээс хийлгэдэг бол цайлган зан араншинтай, сэтгэл санааны хувьд тогтвортой залуучууд томоохон сүр бараатай дүрс зургийг биедээ буулган үлдээхийг эрмэлздэг гэнэ.

Хуваалцах