Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шог зураач олон улсын наадмаас таван шагнал хүртлээ

Олон улсын шог зураачдын нийгэмлэгээс 23 дахь удаагаа зохион байгуулсан наадмаас зураач Ч.Ганбаатар таван шагнал хүртжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шог зураач олон улсын наадмаас таван шагнал хүртлээ
Шог зураач олон улсын наадмаас таван шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын шог зураачдын нийгэмлэгээс 23 дахь удаагаа зохион байгуулсан наадмаас зураач Ч.Ганбаатар таван шагнал хүртжээ.

АНУ-ын Невада мужийн Рено хотод энэ сарын 16-21-ний хооронд болсон чуулганд 250 гаруй зураач оролцсон байна. Ч.Ганбаатар шилдэг өнгөний гүйцэтгэл, хэтрүүлэгтэй хэв маяг, Исмайл Ролданы нэрэмжит шагнал болон Себастиан Крүгэрийн нэрэмжит “Хүндэт зочин” шагналын эзэн болж, шилдэг арван уран бүтээлчийн дөрөвдүгээрт орсон байна.

Дашрамд дуулгахад, тэрбээр ирэх сард Америкийн Денвер хотод зураач М.Цогтсайхантай хамтран үзэсгэлэн гаргах аж.

Хуваалцах