Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шонхор кап 2014” жүдо бөхийн тэмцээнд МУБИС-ийн бөхчүүд тэргүүллээ

“Шонхор” биеийн тамирийн дээд сургуулиас жүдо бөхийн оюутан тамирчдыг дэмжиж, тэдний ур чадварыг сорих зорилгоор “Шонхор кап” тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж эхэлсэн юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шонхор кап 2014” жүдо бөхийн тэмцээнд МУБИС-ийн бөхчүүд тэргүүллээ
“Шонхор кап 2014” жүдо бөхийн тэмцээнд МУБИС-ийн бөхчүүд тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

“Шонхор” биеийн тамирийн дээд сургуулиас жүдо бөхийн оюутан тамирчдыг дэмжиж, тэдний ур чадварыг сорих зорилгоор “Шонхор кап” тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жилийн тэмцээнд 21 их, дээд сургуулийн 235 тамирчин оролцлоо. Анхны тэмцээн Улаанбаатар хотын оюутан тамирчдын дунд болж байсан бол энэ жилийн тэмцээнд орон нутгаас мөн ОХУ-ын Якутаас бөхчүүд хүрэлцэн ирж тэмцээний цар хүрээ тэлэгдэж байгааг ерөнхий шүүгч н.Баясгалан онцоллоо. Энэ удаагийн тэмцээнийг багийн дүнгээр н.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС-ийн бөхчүүд тэргүүлж, н.Дорждагва дасгалжуулагчтай ҮБТДС, Отгонбаатар дасгалжуулагчтай Шонхор биеийн тамирын дээд сургуулийн тамирчид удааллаа. Тэмцээнээс бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг оройн Спортын цуурай хөтөлбөрөөс сонсоорой.

Хуваалцах