Шүхэртэй жагсагчид цагдаа нартай мөргөлдөв
Хонгконгийн Монгкок дүүрэгт өнөөдөр үүрээр шүхэртэй жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарлаа.
Мэдээллийн алба

Хонгконгийн Монгкок дүүрэгт өнөөдөр үүрээр шүхэртэй жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарлаа. Бороохой, бамбайгаар зэвсэглэсэн цагдаа нар Монгкок дүүргийг чөлөөлөхөөр жагсагчдын эсрэг хүч хэрэглэснээс мөргөлдөөн гарчээ.
Хонгконгийн гурван гол дүүрэгт сонгуулийн бүрэн эрхийг шаардсан идэвхтнүүд хагас сар гарангийн хугацаанд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж буй юм. Ардчиллын төлөөх жагсаал эхэлсэн үеийг бодвол өдгөө жагсагчдын тоо 100 мянга орчим болж буурчээ.


















