Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шумахер ой санамж, хөдөлгөөний чадвараа алдаж байна

“Формула 1” авто уралдааны домогт нисгэгч Михайл Шумахер өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Францын цанын баазад гулгаж байгаад осолдон тархиндаа хүнд гэмтэл авснаас хойш амьд үлдэхийн төлөө тэмцсээр ухаан орсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шумахер ой санамж, хөдөлгөөний чадвараа алдаж байна
Шумахер ой санамж, хөдөлгөөний чадвараа алдаж байна. Зураг: МҮОНРТ

“Формула 1” авто уралдааны домогт нисгэгч Михайл Шумахер өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Францын цанын баазад гулгаж байгаад осолдон тархиндаа хүнд гэмтэл авснаас хойш амьд үлдэхийн төлөө тэмцсээр ухаан орсон.

Гэвч тэрээр ой санамжаа алдаж байгаа тул ярьж чадахаа больсон байна. Мөн хөдөлгөөний чадвараа алдан тэргэнцэр дээр суудаг болжээ. “Түүний бие дээрдэж байгаа ч хүндрэл их байна. Тэр ярих чадвараа алдсан” хэмээн Шумахерын дотны найз, уралдаанч Филиппе Стрейфф ярьжээ. Филиппе өөрөө 1989 онд Бразилд болсон тэмцээний үеэр осолд орсныхоо дараа тэргэнцэртэй болсон юм.Эдүгээ 45 настай дэлхийн долоон удаагийн аварга, домогт нисгэгчийг Швейцарийн Лаусанне эмнэлэгт шилжүүлжээ.

Хуваалцах