Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шумахерийн эд хөрөнгийг түүний эмчилгээний төлбөрт зориулж эхлэв

"Формула-1"-ийн дэлхийн долоон удаагийн аварга, алдарт тамирчин Михайл Шумахер уулын цанаар гулгаж байгаад осолдож, хүнд гэмтэл авснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шумахерийн эд хөрөнгийг түүний эмчилгээний төлбөрт зориулж эхлэв
Шумахерийн эд хөрөнгийг түүний эмчилгээний төлбөрт зориулж эхлэв. Зураг: МҮОНРТ

"Формула-1"-ийн дэлхийн долоон удаагийн аварга, алдарт тамирчин Михайл Шумахер уулын цанаар гулгаж байгаад осолдож, хүнд гэмтэл авснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Олон сарын турш эмнэлэгт ухаангүй хэвтсэн Шумахерийн бие сайжрах хандлага ажиглагдаж байгаа ч "хэзээ ч дахиж хөл дээрээ босохгүй" гэсэн мэдээлэл цацагдсан.

Түүний эмчилгээний зардалд л гэхэд жил гаруйн хугацаанд 10 сая гаруй паунд зарцуулагджээ. Тиймээс эхнэр Коринна нь Норвеги дахь байшингаа 2.5 сая еврогоор хэдхэн хоногийн өмнө зарсан байна. Мөн үүгээр зогсохгүй ойрын хугацаанд Falcon 2000EX хувийн онгоц болон Шумахерийн хайртай төмөр хүлгүүдийг нь зарахаар болжээ.

Хуваалцах