Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шумахерийн хүү Мик уралдааны замд осолджээ

"Формула-1"-ийн дэлхийн долоон удаагийн аварга алдарт нисгэгч Михаэль Шумахерийн хүү Мик “Формула-4”-ийн туршилт уралдааны үеэр осолджээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шумахерийн хүү Мик уралдааны замд осолджээ
Шумахерийн хүү Мик уралдааны замд осолджээ. Зураг: МҮОНРТ

"Формула-1"-ийн дэлхийн долоон удаагийн аварга алдарт нисгэгч Михаэль Шумахерийн хүү Мик “Формула-4”-ийн туршилт уралдааны үеэр осолджээ. Германы Бранденбургийн “Лаузиц” уралдааны замд 160 км/цаг-ийн хурдтай давхиж яваад Мик Бетч осолд орсон байна. Машин нь бага зэрэг эвдэрсэн ч Мик өөрөө гэмтэл шарх аваагүй ажээ. Шумахерийн хүү Мик эхийнхээ багын овог Бетч-ээр овоглодог юм.

Мик Бетч энэ улирлаас эхлэн "Van Amersfiirt Racing" багийн нисгэгч болж, уралдаан тэмцээнд оролцож байгаа юм. Түүний эцэг Михаэль Шумахерийн эмчилгээний зардлыг төлөхийн тулд эхнэр нь зарим эд зүйлсээс нь дуудлага худалдаагаар зарж эхлээд байгаа.

Хуваалцах