Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шөнийн музей ажиллана

Дундговь аймагт “Хотод ойрхон говь” арга хэмжээг ирэх сарын 5-нд зохион байгуулна гэж тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн музей ажиллана
Шөнийн музей ажиллана. Зураг: МҮОНРТ

Дундговь аймагт “Хотод ойрхон говь” арга хэмжээг ирэх сарын 5-нд зохион байгуулна гэж тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ. Их газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулуунд байрлах жуулчны баазуудад түшиглэн зохион байгуулах эл арга хэмжээ тав хоногийн турш үргэлжлэх аж. Тодруулбал, тус аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрынхан ирэх сарын 5-6-нд тоглолт толилуулахын зэрэгцээ шөнийн музей ажиллуулж, Гурвансайхан сумын Их газрын чулууны байгалийн цогцолбор газарт морин хуур, уртын дууны наадам зохион байгуулах аж.

Мөн Өлзийт сумын Цагаан суваргын байгалийн үзэсгэлэнт газарт “Их говийн тэмээ” арга хэмжээг ирэх сарын 7-8-нд, Сайхан-Овоо сумын Онгийн хийд байгалийн дурсгалт газарт малчны болон айргийн баярыг 8-9-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үлдсэн өдрүүдэд Дэлгэрцогт сумын нутаг дахь Бага газрын чулуунд адуучны болон айргийн баяр зохион байгуулж, “Хотод ойрхон говь” арга хэмжээ өндөрлөх аж. Дээрх арга хэмжээг амжилттай зохион байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзжээ.

Ташрамд дурдахад, орон нутгийг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдэж буй бөгөөд Дундговь аймгийн төсөвт аялал жуулчлалаас жилд 170 гаруй сая төгрөг төвлөрдөг гэсэн мэдээ бий.

Хуваалцах