Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ
Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух үед нь баривчиллаа.Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа. Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм.

Хуваалцах