Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шөвгийн наймд аварга, арслан, заанууд хүч үзнэ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эр бяр тэнцүү хүчтэнүүдийн уран мэх, наадамчин олны уухайн түрлэг, үзэгчдийг өндөлзүүлсэн хурц барилдаанаар өндөрлөлөө.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эр бяр тэнцүү хүчтэнүүдийн уран мэх, наадамчин олны уухайн түрлэг, үзэгчдийг өндөлзүүлсэн хурц барилдаанаар өндөрлөлөө.

Түүнчлэн зургаагийн даваанд Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын заан цолны болзол хангалаа.

Энэ удаагийн даваанд Улсын цолонд хүрээд байсан дөрвөн бөх өвдөг шороодож, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын харцага Б.Пүрэвсайхан нар шөвгийн наймд шалгаран үлдлээ.

Түүнчлэн зургаагийн даваанд Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын Заан цолны болзол хангалаа.

Хуваалцах