Шөвгийн наймд шалгарсан эхний баг ПОЛЬШ!!!
ЕАШТ-ийн хасагдах шатны тоглолтууд өнөөдрөөс эхлэж байгаа билээ.
Мэдээллийн алба
ЕАШТ-ийн хасагдах шатны тоглолтууд өнөөдрөөс эхлэж байгаа билээ. Өнөөдрийн эхний тоглолт болох Швейцарь болон Польшийн шигшээ багууд тоглож тун гайхалтай тоглолт болж өндөрлөлөө. Эхний үед Польшийн шигшээ багийн давамгайлал дор өндөрлөсөн бол хоёр дугаар үед Швейцарийн шигшээ багийн од Шакири гайхалтай гоол оруулж тоглолтыг тэнцүүлж чадсан юм. Ингэснээр нэмэлт цаг сунгагдаж улмаар нэмэлт цагт гоол оролгүй торгуулийн цохилтоор ялалтаа шийдвэрлэх ёстой болсон юм.
Торгуулийн цохилтыг хоёр баг хоёул сайн цохисон хэдий ч Швейцарийн шигшээ багийн гол найруулагч Гранит Шака цохилтоо алдсанаар Польшууд 5:4 харьцаатай ялалт байгуулсан юм.



















