Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шөвөгт шалгарсандаа баяртай байна

Европын аварга шалгаруулах тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдсан Итали болон Шведийн шигшээ багуудын тоглолтын дараачаар хэсгээс гарах болзолоо хангасан Италийн шигшээ багийн дасгалжуулагч Антонио Конте тоглолтын дараачаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас та бүхэндээ сонирхуулья

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөвөгт шалгарсандаа баяртай байна
Шөвөгт шалгарсандаа баяртай байна. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдсан Итали болон Шведийн шигшээ багуудын тоглолтын дараа хэсгээс гарах болзлоо хангасан Италийн шигшээ багийн дасгалжуулагч Антонио Конте тоглолтын дараачаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас та бүхэндээ сонирхуулья.

Антонио Конте:

"Шөвөгт гарсандаа баяртай байна. Манай багийг 2 тоглолтын дараа гэхэд шөвгийн эрхээ авчихсан байна битгий хэл хэсгээс гарахгүй хэмээн үзэж байсан хүмүүс цөөнгүй байсан. Бид тэгвэл хэсгээс гарах эрхээ баталгаажууллаа, үүнийг хийж чадсан нийт тоглогчиддоо талархал илэрхийлье. Манай хэсгийн хувьд тун чанга багуудтай байгаа, ийм хэсгээс 2 дараалсан ялалт авах сайхан байна. Гэхдээ Шведийн тал манай эсрэг аюултай довтолгоонууд хийж бараг чадсангүй."

Италичууд хэсгээс болзолоо хангасан эхний баг болоод байгаа юм.

Хуваалцах