Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шувууны томуу гарсаар байна

Шинээр сэргэж байгаа томуугийн А хүрээний H7N9, H9N2 зэрэг вирусын халдвар манай урд хөрш болон Гонконгт нэмж гарсаар байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувууны томуу гарсаар байна
Шувууны томуу гарсаар байна. Зураг: МҮОНРТ

Шинээр сэргэж байгаа томуугийн А хүрээний H7N9, H9N2 зэрэг вирусын халдвар манай урд хөрш болон Гонконгт нэмж гарсаар байна.

Хамгийн сүүлд, БНХАУ-ын Гуандун, Шэжин муж болон Шанхай хотод нийт 4 тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ-аас мэдээллээ. Одоогоор шувууны томуугийн H7N9 вирусын халдвараар нийт 152 хүн өвчилснөөс 48 нь нас бараад байна. Харин томуугийн H9N2 вирусын халдвар авсан 1 хүний оношийг баталгаажуулсан байна.

Эдгээр вирусын халдвар хүнээс хүнд дамжиж байгааг одоогоор нотлоогүй юм. Тиймээс цагаан сарын баяр ойртсон энэ өдрүүдэд гадаад орныг зорих гэж байгаа, ялангуяа Хятад улс руу зорчих иргэд аль болох шувуу, тахианы махтай ойртохгүй байх, ариун цэврийг сайтар сахихыг эмч нар анхаарууллаа.

Түүнчлэн улсын хэмжээнд ханиад, томуу төст өвчин өмнөх 7 хоногоос өсч байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг сануулж байна.

Түлхүүр үг:шувууны томуу
Хуваалцах