Швед - Бельги
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний сүүлчийн тоглолтууд эхэллээ.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний сүүлчийн тоглолтууд эхэллээ. "F" хэсгийн хүрээнд Швед - Бельгийн шигшээ багын тоглолт манай цагаар 04:00 -с эхэллээ. Шведийн алдарт Гуннар Нордал, Гуннар Грин нараас хойшхи Шведийн амьд домог болсон хөлбөмбөгчин Златан Ибрахимовичийн сүүлчийн тоглолт байж болох уг тоглолтонд хожил байгуулах аваас дараагийн шатанд шалгарах боломжийг өөрсдөдөө үүсгэх юм. Заавал хожих ёстой гэсэн хүндхэн даалгавар аваад буй тэд хожигдвол гэртээ харих учир тун хянамгай үзэх нь гарцаагүй. Бельгийн шигшээ багийн зүгээс өмнөх тоглолтын үеэр бага зэргийн бэртэл авсан Моуса Дэмбэлэ тус тоглолтонд оролцоогүй бол бусдаар онцын өөрчлөлт гараанд үүсээгүй байна.
Шведийн шигшээ баг:
Isaksson; Lindelof, Johansson, Granqvist, Olsson; Ekdal, Kallstrom, Larsson, Forsberg; Berg, Ibrahimovic.
Бельгийн шигшээ баг
Courtois; Meunier, Alderweireld, Vermaelen, Vertonghen; Witsel, Nainggolan; De Bruyne, Carrasco, Hazard, R.


















