Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр төлөвлөж байна

Швед, Финланд хоёр улс энэ зун гэхэд Нато-д элсэж магадгүй байгаа талаар “Таймс” сонин эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр төлөвлөж байна
Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Швед, Финланд хоёр улс энэ зун гэхэд НАТО-д элсэж магадгүй байгаа талаар “Таймс” сонин эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Финлянд улс 6 дугаар сард гишүүнчлэлээ бүртгүүлэх хүсэлтээ гаргах бол, Швед дараа нь ижил алхам хийх төлөвтэй байна. Швед болон Финландын засгийн газар энэ асуудлаар дотооддоо зөвшилцөлд хүрэх тал дээр хамтран ажиллаж байгаа ч эцсийн шийдвэрийг улс бүр бие даан гаргах болно.

"Өнгөрсөн долоо хоногт болсон НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын хуралдаанд Стокгольм болон Хельсинкээс гадаад хэргийн сайд нар нь оролцсон. Энэ хоёр улсыг холбоонд элсүүлэх тухай асуудал уулзалтын үеэр хамгийн их яригдсан сэдвүүдийн нэг байсан" гэж АНУ-ын төрийн департментийн дээгүүр албаныхан мөн мэдэгдэж байжээ.

Хуваалцах