Швед улсад суугаа монголчууд үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Швед улс дахь монголчууд энэ сарын 6-нд үндэснийхээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус наадмыг 2008 оноос хойш Швед улс дахь Монголын Элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Швед улс дахь монголчууд энэ сарын 6-нд үндэснийхээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Тус наадмыг 2008 оноос хойш Швед улс дахь Монголын Элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Одоогийн байдлаар тус улсад 6000-7000 монгол иргэн ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд энэ жил тэд Стокгольм хотын хойд захад орших Акалла Ди хэмээх зүлэг ногоо тэгширсэн газарт цуглан, асар майхан хатгаж, наадмын хуушуур амтлан, 64 бөхийн барилдаан, шагайн харваа үзэж баярлахаар төлөвлөжээ.


















