Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шведэд монгол гэр барьж амьдардаг залуу

Шведийн Малмо хотод П.Ганхуяг гэдэг залуу гэр бүлийн хамт монгол гэр барин амьдардаг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведэд монгол гэр барьж амьдардаг залуу
Шведэд монгол гэр барьж амьдардаг залуу. Зураг: МҮОНРТ

Шведийн Малмо хотод П.Ганхуяг гэдэг залуу гэр бүлийн хамт монгол гэр барин амьдардаг. Тэрбээр анх 2012 онд Шведэд төрсөн хүүхдүүддээ эх хэл, соёлоосоо хөндийрөх нь гэж санаа зовсондоо монгол гэрээ, тодруулбал бүр аав, ээжийнхээ гэрийг аваачсан байна. Улмаар хэд хэдэн гэр аваачиж гэргийнхээ хамт “Монгол гэр” компани байгуулжээ. Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал эрхэлж Монгол орны түүх, соёл, зан заншлыг сурталчлах үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна.

Шведийн Стокхолмоос зүүн өмнө зүгт 600 км-т орших Малмо хот Дани улстай гүүрээр зааглагддаг. П.Ганхуяг Өмнөговь аймагт төрсөн бөгөөд Шведэд өөрийн “Өмнийн говийг” байгуулахаар хичээж байгаа ажээ.

Хуваалцах