Шведэд шагайн наадгайн наадам боллоо
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит "Малмо-2016” шилжин явах цомын анх дугаар тэмцээн 2016 оны 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд
Мэдээллийн алба

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит "Малмо-2016” шилжин явах цомын анх дугаар тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Шведийн Малмо хотод амжилттай зохион байгуулагдаж, мэргэн харваачид маань хурц мэргэнээ сорин оролцож, Франц, Герман, Бельгийн шигшээ баг түрүүлж, Шведийн баг удаалан, Францын баг хүрэл медалийн эзэд болов. Тэмцээнд Швед, Франц, Бельги, Герман, Чех улсаас нийт 9 баг оролцож хурц мэргэнээ сорин 13-р зуунаас үе уламжлагдаж ирсэн шагайн наадгайн уламжлал, өв соёл, уухайн түрлэг, зан заншлийг хуран цугласан гадна дотны иргэдэд таниуллаа.
Тус арга хэмжээнд Хөсөгтөн хамтлаг ая дуугаа өргөн, Шведийн Малмо, Лунд хотын иргэд хүрэлцэн ирж тоглолтыг үзэн сонирхож, 1800-аад оны үеэс жил бүрийн хавар Лундын Их сургуульд уламжлал болгон зохиогдож ирсэн урлагийн арга хэмжээний үеэр тоглогддог Чингис хааны тухай дуулалт жүжгийн хэсгээс дуулж сонирхуулсан нь энэхүү арга хэмжээний бас нэг онцлох үйл явдал байлаа.
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ


















