Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шведийн тамирчин Женни Франссон допинг хэрэглэж, олимпын багаасаа хасагджээ

Уг нь Женни 2018 онд дэлхийн болон Европийн аварга болж байснаас гадна жиндээ дэлхийн чансааны хоёрт бичигдэж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведийн тамирчин Женни Франссон допинг хэрэглэж, олимпын багаасаа хасагджээ
Шведийн тамирчин Женни Франссон допинг хэрэглэж, олимпын багаасаа хасагджээ. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Шведийн Женни Франссон өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд авсан допингийн шалгалтад бүдэрчээ. Тодруулбал, түүний сорьцоос метилтестостерон хэмээх хориотой бодис илэрсэн байна. Женни 2019 оны намар Казахстанд болсон ДАШТ-ий 68 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпын эрх авсан билээ.

Медаль хүртэх замдаа тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгийг ялсан юм. 32 настай Франссон допинг хэрэглэснээ ямар нэгэн алдааны улмаас хохирлоо гэж мэдэгдсэн аж. Харин Шведийн олимпын хорооноос ямар ч тохиолдолд допингийн асуудалд хариу тайлбар хүлээж авахгүй гэжээ.

Ингэснээр түүнийг Шведийн олимпын багаас хөөж, шилдэг тамирчдын хөтөлбөрөөс хассан байна.

Уг нь Женни 2018 онд дэлхийн болон Европийн аварга болж байснаас гадна жиндээ дэлхийн чансааны хоёрт бичигдэж байв.

Хуваалцах