Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Швейцарь-Польш тоглолтын өмнө

Өнөөдрөөс ЕАШТ-ийн хасагдах шатны тоглолтууд эхлэх билээ. Өнөөдөр нийт гурван тоглолт явагдах бөгөөд эхний тоглолт 22:00 цагаас Швейцарь болон Польшийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх юм.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарь-Польш тоглолтын өмнө
Швейцарь-Польш тоглолтын өмнө. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс ЕАШТ-ийн хасагдах шатны тоглолтууд эхлэх билээ. Өнөөдөр нийт гурван тоглолт явагдах бөгөөд эхний тоглолт 22:00 цагаас Швейцарь болон Польшийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх юм.

Хоёр баг хоорондоо:

-Хоёр баг нийт 10 удаа тоглож байсан бөгөөд Швейцарьчууд ердөө ганц л удаа ялалт байгуулсан.

- Польшууд Швейцарийн эсрэг ердөө ганц л тоглолтод гоол оруулж үзээгүй.

- Хоёр баг хамгийн сүүлд 2014 оны 11 дүгээр сард учраа тааран тоглосон бөгөөд тэр тоглолт 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.

Швейцарь:

-Швейцарийн ЕАШТ-ийн 12 тоглолтод оролцохдоо ердөө хоёрхон удаа л ялалт байгуулж үзсэн.

-Тэд ЕВРО 2016-ийн хэсгийн шатанд ердөө ганц л гоол алдсан.

-Тэдний хэсгийн шатанд оруулсан хоёр гоол хоёул булангийн цохилтоос орсон.

Польш:

-Польшууд ЕАШТ-ийн есөн тоглолтод нэгээс илүү гоол оруулж үзээгүй.

-Сонгон шалгаруулалтын мэргэн бууч Лэвандовски хэсгийн шатанд хаалгаа оносон цохилт хийж чадаагүй.

-Блашиковски хоёр өөр ЕАШТ-д гоол оруулсан анхны тоглогч болсон.

Хуваалцах