Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Швейцарьчууд оноогоо тэнцүүлж чадлаа

Швейцарь болон Румыны шигшээ багуудын хоорондын тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Эхний үеийг Румынчууд тэргүүлж дуусгаад байсан бол хоёр дугаар үеийн 58 дахь минутанд Швейцарийн багийн Мехмэди гоол оруулсанаар

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарьчууд оноогоо тэнцүүлж чадлаа
Швейцарьчууд оноогоо тэнцүүлж чадлаа. Зураг: МҮОНРТ

Швейцарь болон Румыны шигшээ багуудын хоорондын тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Эхний үеийг Румынчууд тэргүүлж дуусгаад байсан бол хоёр дугаар үеийн 58 дахь минутанд Швейцарийн багийн Мехмэди гоол оруулсанаар хоёр баг тус бүр нэг нэг оноотой болсон. Тоглолтын турш шүүгч нийт зургаан удаа шар хуудас өргөснөөс дөрвөн удаа Румыны талд, хоёр шар хуудсыг Швейцарийн баг "хүртлээ".

Ингэснээр Швейцарьчууд дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж, Румынчуудын хувьд ердөө нэг оноотой үлдсэн. Ийнхүү Румынчууд дараагийн тойрогт Албанийн шигшээ багийг заавал ялахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Румын-Швейцарийн тоглолтын эгзэгтэй агшинууд
Румын-Швейцарийн тоглолтын эгзэгтэй агшинууд
Румын-Швейцарийн тоглолтын эгзэгтэй агшинууд
Хуваалцах