Сибирийн баавгайнууд ялагдал хүлээлээ
Өнөөдрийн эхний тоглолт болох ОХУ-Словакын тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Уг тоглолтонд Словакын шигшээ багийн хагас хамгаалагч Марэк Хамшик тун сайн тоглосоноор Словакчууд ялалт байгуулж гурван оноо авлаа.
Мэдээллийн алба

ОХУ илүү довтолж тоглож байсан хэдий ч Словакчууд хоёр гоол оруулж чадсан юм. Тоглолтын турш шүүгч ердөө нэг л удаа шар хуудас өргөсөн бөгөөд түүнийг Словакын хамгаалагч Дүрица хүртсэн юм. Ингэснээр Словакчууд гурван оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэллээ.