“Симфони жазз” тоглолт энэ сарын 18-нд болно
дээрх ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, ном, тоглолт зэрэг олон арга хэмжээ болох бөгөөд үүний нэг болох “Симфони жазз” тоглолт энэ сарын 18-нд Улсын филармонийн тайзнаа болох аж
Мэдээллийн алба

Монголын эстрад, жазз урлагийн ууган уран бүтээлчдийн нэгдэл болох Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тус чуулгын тайзнаас Монголын урлагийн сор болсон гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж зэрэг олон авьяастан төрөн гарсан билээ.
Тэгвэл өдгөө “Баян Монгол” чуулгын тав дахь үеийн уран бүтээлчид Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа юм.
Түүнчлэн дээрх ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, ном, тоглолт зэрэг олон арга хэмжээ болох бөгөөд үүний нэг болох “Симфони жазз” тоглолт энэ сарын 18-нд Улсын филармонийн тайзнаа болох аж.


















