Симоне Биллес чөлөөт үзүүлбэрээр алтан медаль хүртлээ
Энэ өдрүүдэд Бразилийн Рио-де-Жанейро хотод үргэлжилж байгаа зуны 31 дүгээр олимпийн наадмын спортын төрлүүдийн медалийн эзэд тодорсоор байна.
Мэдээллийн алба

Энэ өдрүүдэд Бразилийн Рио-де-Жанейро хотод үргэлжилж байгаа зуны 31 дүгээр олимпийн наадмын спортын төрлүүдийн медалийн эзэд тодорсоор байна. Тус олимпийн уран сайхны гимнастикийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн төрөлд АНУ-ын тамирчин Симоне Биллес тэргүүлж, алтан медаль хүртлээ.

Мөн энэ төрөлд АНУ-ын гимнастикч Александра Райсман мөнгөн медаль, Их Британийн тамирчин Ами Тинклер хүрэл медалийн эздээр тодроод байна.



















