Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Синайн хойгт террорист халдлага гарчээ

Өчигдөр Египетийн Синайн хойгийн хойд хэсэгт орших Аль-Ариш хотын зочид буудлын гадаа автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Синайн хойгт террорист халдлага гарчээ
Синайн хойгт террорист халдлага гарчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Египетийн Синайн хойгийн хойд хэсэгт орших Аль-Ариш хотын зочид буудлын гадаа автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Үүний дараа зэвсэгт этгээдүүд тус зочид буудал руу орж гал нээн, амиа золиослон бөмбөг дэлбэлсэн байна. Эдгээр халдлагын улмаас долоон хүн амь үрэгдэж, найман хүн шархадсан болохыг холбогдох албаныхан мэдээлсэн байна.

Халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн дунд нэг шүүгч, мөн цагдаагийн гурван албан хаагч байсныг орон нутгийн хэвлэлээс иш татан Ассошиетэд Пресс агентлаг уламжилж байна. Халдлага болохоос нэг хоногийн өмнө Египет улсад парламентын сонгуулийн хоёрдугаар шат дууссан. Үүнтэй холбогдуулан сонгуулийн санал тооллогыг ажиглахаар тус нутагт очиж, дээрх зочид буудалд байрласан шүүгч нар халдлагад өртсөн байна.

"Исламын улс" бүлэглэлийн Синайн хойгт үйл ажиллагаа явуулдаг салбар бүлэг энэ халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Тус бүлэг өмнө нь энэ мэт халдлага дайралт үйлдэж байсан. Мөн өнгөрсөн сард Синайн хойгт Оросын онгоцыг сүйрүүлэх ажиллагааг зохион байгуулсан гэж мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах