Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сингапураас төрсөн шинэ аварга

Тэрхүү амжилтын нэг нь эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахайн сэлэлтийн шинэ аварга Сингапур улсын тамирчин Жозеф Скүлингийнх байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сингапураас төрсөн шинэ аварга
Сингапураас төрсөн шинэ аварга. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" зуны олимпийн наадам сэтгэл хөдөлгөм гайхалтай үйл явдлаар дүүрэн үргэлжилж байна. Олимпийн рекорд эвдэгдэж, шинэ шинэ аваргууд төрсөөр байна.
Тэрхүү амжилтын нэг нь эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахайн сэлэлтийн шинэ аварга Сингапур улсын тамирчин Жозеф Скүлингийнх байлаа. Тэрбээр усан сэлэлтийн амьд домог болсон АНУ-ын тамирчин Майкл Фелпсийг ардаа орхин 50.39 секундээр дэлхийн шинэ рекордыг тогтоосон юм. Сингапур улс Риогоос анхны алтан медалиа усан спортын төрлөөр авч байгаа нь мөн л түүхэнд бичигдэхээр үйл явдал болов. Харин мөнгөн медалийг гурван тамирчин хүртлээ. 51.14 секундээр АНУ-ын тамирчин Майкл Фелпс, Өмнөд Африкийн тамирчин Чад Ле Клос болон Унгарын тамирчин Ласзилк Чех /Laszlk Cseh/ нар барианд зэрэг орж, хамтдаа мөнгөн медалийн эзэд болсон юм.

Хуваалцах