Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сингапурын цагдаагийнхан Хонконгийн бизнесменийг албадан гаргажээ

Сингапурын хууль сахиулах байгууллагынхан Хятадын засаг захиргааны онцгой дүүрэг дэх засгийн газрыг эсэргүүцэгч хөдөлгөөнийг дэмжин хууль бус акц зохион байгуулсан хэргээр Хонконгийн бизнесменийг нутаг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сингапурын цагдаагийнхан Хонконгийн бизнесменийг албадан гаргажээ
Сингапурын цагдаагийнхан Хонконгийн бизнесменийг албадан гаргажээ. Зураг: МҮОНРТ

Сингапурын хууль сахиулах байгууллагынхан Хятадын засаг захиргааны онцгой дүүрэг дэх засгийн газрыг эсэргүүцэгч хөдөлгөөнийг дэмжин хууль бус акц зохион байгуулсан хэргээр Хонконгийн бизнесменийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргасан байна. Энэ тухай Сингапурын Стрэйтс Таймс өнөөдрийнхөө дугаарт мэдээлсэн юм.

Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд Сингапурт зоогийн газрын сүлжээтэй Хонконгийн оршин суугчид цагаачлалын албаны тусгай зөвшөөрөлгүйгээр тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хориглож байгааг хатуу анхааруулсан тухай тэмдэглэсэн байгаа аж. Түүнчлэн Сингапурын цагдаа нар 1990 онд Хонконгоос Сингапурт шилжиж амьдрах болсон өөр нэгэн иргэнийг хяналтандаа авснаа мэдэгдсэн. Тэднийг өнгөрсөн мягмар гарагт БНХАУ-ын элчин сайдын яаманд дуудаж уулзсан гэж Стрэйт таймсийнхан мэдээлсэн байгаа ч уулзалтаар яригдсан асуудлын талаар тодорхой мэдээлэл дэлгээгүй байна.

Ямар ч байсан Сингапурын эрх баригчид гаднын иргэдэд тус улсын нутаг дэвсгэрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, эсвэл бусад хориотой аргуудыг ашиглах замаар улс төрийн ашиг сонирхлоо илэрхийлэхийг зөвшөөрөхгүй хэмээн цагдаагийн байгууллагын мэдэгдэлд тэмдэглэжээ.

Хуваалцах