Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирид террорист халдлагын улмаас 50 гаруй хүн амь үрэгджээ

Өчигдөр Сирийн нийслэл Дамаск хотод дараалсан террорист халдлага гарсны улмаас 50 гаруй хүн амь үрэгдэж, 100-аад хүн шархадсан байна. Тус улсын төрийн мэдлийн САНА агентлагийн мэдээлснээр

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирид террорист халдлагын улмаас 50 гаруй хүн амь үрэгджээ
Сирид террорист халдлагын улмаас 50 гаруй хүн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Сирийн нийслэл Дамаск хотод дараалсан террорист халдлага гарсны улмаас 50 гаруй хүн амь үрэгдэж, 100-аад хүн шархадсан байна. Тус улсын төрийн мэдлийн САНА агентлагийн мэдээлснээр, Дамаскийн захад байрлах исламын шашны шийт урсгалын сүмийн ойролцоо эдгээр халдлага болжээ. Сүүлийн хоногуудад Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээ зохион байгуулагдаж байгаа энэ үед ийнхүү халдлага дайралт дахин гарлаа. Орон нутгийн хэвлэлийн өгч байгаа мэдээллээр, өчигдөр автобусны буудал дээр автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрчээ.

Үүний дараа дахин хоёр амиа золиослогч биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлжээ. Эдгээр халдлагын хариуцлагыг "Исламын улс" террорист бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Шийтийн шашинт зэвсэгт дайчдын гол түшиц газар учраас Дамаскийн зах хэсэгт бөмбөг дэлбэлсэн гэж тус бүлэглэл мэдэгдэлдээ тайлбарлажээ. Сири улсад иргэний дайн хямралыг эцэслэх зорилготой яриа хэлэлцээ Швейцарийн Женев хотноо үргэлжилж байна. Гэхдээ энэ хэлэлцээг үл харгалзан энгийн иргэдийн амь нас хохирсон хэвээр байна гэдгийг эндээс харж болно.

Сирийн засгийн газар ОХУ-ын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр "Исламын улс" бүлэглэл болон зэвсэгт босогчдын эсрэг давшилтаа эрчимжүүлээд байгаа. Үүний хариуд "Исламын улс" бүлэглэлийн зүгээс хийж буй алан хядах ажиллагаа болон халдлага нэмэгдэж эхлээд байна.

Хуваалцах