Сирид цэргээ оруулах эсэхээ конгрессын гишүүдийн саналаар шийднэ
Ерөнхийлөгч Барак Обама Сирийн эсрэг цэрэг оруулах эсэхээ шийдэхэд конгрессын гишүүдийн дэмжлэгийг хүслээ. Тэрээр энэ асуудал дээр конгрессын гишүүдийн саналыг хураана гэж мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгч Барак Обама Сирийн эсрэг цэрэг оруулах эсэхээ шийдэхэд конгрессын гишүүдийн дэмжлэгийг хүслээ. Тэрээр энэ асуудал дээр конгрессын гишүүдийн саналыг хураана гэж мэдэгдсэн байна. Конгресст суудалтай хоёр намын гишүүд нотолгоогүй байгаа учир шийдэх боломжгүй гэдгийг илэрхийлсэн байна. Охиогийн төлөөлөгч Жон Боенор “Цагаан ордон тус санал хураалтыг хүртэл конгрессын зуны чуулганы завсарлагаан дуусаад эргэн цуглах үе буюу 9-р сарын 9-нд авах болно. Цагаан ордон аль хэдийн хууль тогтоох байгууллагынханд зааварчилгаа амжуулсан” гэж мэдэгдлээ.
Америкийн нэгдсэн улсын Сенатор Гари Рейд өнгөрсөн Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Сенат цагаан ордны зааварчилгаагаар өгсөн асуудлыг дараа долоо хоногт хэлэлцэнэ.Санал хураалтаас гарсан шийдвэрийг 9-р сарын 9-нөөс хоцрохгүй гаргах болно гэсэн байна. Тэрээр мэдэгдлийнхээ үеэр “Цэргийн үйл ажиллагаа явуулах шийдвэрийг хуумгай гаргаж болохгүй, энэ шийдвэр нь маш том маргаан дэгдээж болзошгүй. Би Сирийн эсрэг цэргийн хүч ашиглахыг баримттай бөгөөд зайлшгүй хэрэг гэж үзэж байна.” гэж ярьжээ.


















