Сирийн дүрвэгч хүүгийн мөрөөдлийг Реал Мадрид биелүүлжээ
Хэд хоногийн өмнө Унгарын хил дээр телевизийн зураглаач бүсгүйд аавтайгаа хамт дэгээдүүлэн унаж уйлж байсан Сирийн дүрвэгч хүүгийн зураг, бичлэг дэлхий даяар цацагдаж олны анхааралд орж байсан билээ.
Мэдээллийн алба

Хэд хоногийн өмнө Унгарын хил дээр телевизийн зураглаач бүсгүйд аавтайгаа хамт дэгээдүүлэн унаж уйлж байсан Сирийн дүрвэгч хүүгийн зураг, бичлэг дэлхий даяар цацагдаж олны анхааралд орж байсан билээ.
.jpg)
Уг хэрэг гарсны дараа дүрвэгч хүү аавын хамт Германд эсэн мэнд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаад Сирийн дүрвэгч хүүгийн мөрөөдлийг "Реал Мадрид" биелүүлсэн талаарх мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлож байна. Хүүгийн аав нутагтаа хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан байна. Тиймээс дэлхийн хөлбөмбөгийн том клубуудын нэгэн болох Испанийн Эзэн хааны "Реал мадрид" клуб хүүг аавтай нь хамт урьсан байна. Аав нь тус клубд ажиллах болжээ. Түүнчлэн гэр бүлийн үлдсэн гишүүдийг нь авчрах болсон талаар мэдээлж байгаа юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


















