"Сити" Суарезыг авахаар зэхэж байна
Английн Премьер лигийн "Манчестер Сити" клуб Испанийн Ла Лигийн "Барселона" клубын Уругвай довтлогч Луис Суарезыг авахаар зэхэж байна.
Мэдээллийн алба

Английн Премьер лигийн "Манчестер Сити" клуб Испанийн Ла Лигийн "Барселона" клубын Уругвай довтлогч Луис Суарезыг авахаар зэхэж байна. Тэд түүний төлөө 100 сая фунт стерлинг төлөвлөж байна. Мөн өөр нэг хувилбар байгаа нь багийн гол довтлогч Серхио Агуэрогоор солилцох аж.
Гэхдээ уг наймаа ойрын хугацаанд хийгдэхгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Учир нь "Барселона" клубыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс бүтэн жилийн турш ямар нэгэн наймаа хийхийг нь хориглоод байгаа. Тиймээс энэхүү наймааг ирэх жилийн нэгдүгээр сард хийх магадлалтай юм. Суарезын хувьд өнгөрсөн зун "Барсад"-д 75 сая фунтээр Английн "Ливерпүүл" клубээс ирсэн билээ.


















