Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сити" улирлыг хоёр хожлоор эхлүүллээ

“Манчестер Сити” клуб талбай дээрээ өнгөрсөн улирлын аварга “Челси” клубыг хүлээж авч, тоглолоо. Энэ тоглолтод “Сити” өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авч, хүснэгтийн тэргүүнд гарч ирлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сити" улирлыг хоёр хожлоор эхлүүллээ
"Сити" улирлыг хоёр хожлоор эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд сүүлийн тоглолтууд өрнөж байна. “Манчестер Сити” клуб талбай дээрээ өнгөрсөн улирлын аварга “Челси” клубыг хүлээж авч, тоглолоо. Энэ тоглолтод “Сити” өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авч, хүснэгтийн тэргүүнд гарч ирлээ.

Ингэснээр Манчестер хотын баг илүүрхэж, Лондоны клуб улирлыг тун тааруу эхлүүллээ.Тоглолтын 31 дэх минутад Агуэро тооны харьцааг нээсэн. Улмаар 79 дэх минутад багийн ахлагч Компани улирлын хоёр дахь гоолоо оруулсан юм. Тэрээр хоёр тоглолтод дараалан гоолдож байгаа юм. “Сити”-гийн гурав дахь гоолыг 85 дахь минутад Фернандиньо оруулж, эцсийн цэгийг нь тавьсан юм.

Хуваалцах