Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сноуден" гэх хүүхэлдэй гарчээ

АНУ-ын Тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден супер баатруудын эгнээнд нэгджээ. Америк бодлогын олон нууцыг илчилсэн түүний дүртэй, 12 инч буюу 30 см өндөр хүүхэлдэйг АНУ-ын Орегон мужид төвтэй ThatsMyFace.com цахим хуудсаар худалдаалж эхэлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сноуден" гэх хүүхэлдэй гарчээ
"Сноуден" гэх хүүхэлдэй гарчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден супер баатруудын эгнээнд нэгджээ.

Америк бодлогын олон нууцыг илчилсэн түүний дүртэй, 12 инч буюу 30 см өндөр хүүхэлдэйг АНУ-ын Орегон мужид төвтэй ThatsMyFace.com цахим хуудсаар худалдаалж эхэлжээ.

Тус хуудас борлуулалтаас олсон ашгаа өнгөрсөн онд байгуулсан "Хэвлэлийн эрх чөлөө" төрийн бус байгууллагад хандивлах юм.

Энэхүү байгууллага нь ажлын байрандаа хавчлага дарамтад өртсөн болон хууль хяналтынханд шалгагддаг чөлөөт сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг ажээ.

Хуваалцах